Embassy of India, Ulaanbaatar, Mongolia
Photo Gallery Photo Gallery

2026 оны 3-р сарын 19-ний өдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве ITEC-ийн хөтөлбөрт хамрагдсан болон хамрагдах гэж буй Монгол мэргэжилтнүүдийг Элчин сайдын яаман дээр хүлээн авч уулзав. Дотоод Хэргийн Их Сургуулийн ITEC төгсөгчид Гужаратын Шүүх Шинжилгээний Үндэсний Их Сургуульд хиймэл оюун ухааны чиглэлээр 2 долоо хоногийн тусгай сургалтад амжилттай хамрагдаж эх орондоо ирээд байгаа юм. Мөн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн мэргэжилтнүүд Гургаон хотод “Инженерс Индия Лимитед” компани дээр газрын тос боловсруулах үйлдвэрийн чиглэлээр 3 долоо хоногийн тусгай сургалтад хамрагдахаар явах гэж байна. Өнөөдрийн арга хэмжээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх Захирал Доктор Д. Алтанцэцэг оролцов. Элчин сайд хэлсэн үгэндээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ITEC-ийн ач холбогдлыг онцлож, ITEC төгсөгчид Энэтхэг-Монголын найрамдлын соёлын элч нар болохыг тэмдэглэв. Доктор Д. Алтанцэцэг Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг бүхий л талаар дэмжиж буй Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийлэв. Мэргэжилтнүүд ITEC-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буй Энэтхэгийн Засгийн газарт талархал илэрхийлж, Энэтхэгт суралцсан дурсамжаасаа хуваалцаж, сургалт сайн зохион байгуулалттай болсон талаар ярив.

On 19 Mar 2026, the Embassy of India organised an Interactive Session for ITEC Scholars with HE Mr Atul Malhari Gotsurve, Ambassador of India to Mongolia. The ITEC scholars from the University of Internal Affairs had attended a 2 weeks special course in AI in Forensic Science at the National Forensic Science University, Gujarat. The ITEC Scholars from Mongol Refinery will attend a special 3 Weeks course at Engineers India Limited, Gurgaon in the field of Oil Refinery. Dr Altantsetseg, Executive Director of Mongol Refinery was also present at the event. In his Remarks, Ambassador highlighted the importance of ITEC in capacity building and stated that the ITEC scholars will act as cultural ambassadors of Indo- Mongolian Friendship. Dr Altansetseg thanked the Government of India for its assistance in the Oil refinery Project. The ITEC scholars thanked Government of India for the scholarship programme and narrated their experiences in India and about the well organized course.