Энэтхэгийн Элчин Сайдын Яам
Улаанбаатар хот
***
2025 оны 5-р сарын 16-ны өдөр
Хэвлэлийн мэдээ
Энэтхэгийн Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцахаар
Монгол Улсад айлчиллаа
Энэтхэг Улсын Гадаад Хэргийн Яамны Тусгай Нарийн Бичгийн Дарга бөгөөд Санхүүгийн Зөвлөх ноён Анураг Агарвал тэргүүтэй Энэтхэгийн Гадаад Хэргийн Яам, Сангийн яам, Газрын тос, байгалийн хийн яамны удирдах албан тушаалтнууд, Инженерс Индиа Лимитед компанийн ТУЗ-ийн Дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал, Экспорт Импортын банкны Гүйцэтгэх Захирал бүрэлдэхүүнтэй Энэтхэгийн Засгийн газрын өндөр түвшний төлөөлөгчид 2025 оны 5-р сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Дорноговь аймагт Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамаар санхүүжин баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь Энэтхэгийн Засгийн газрын зээлийн шугамаар хэрэгжиж буй хамгийн том төсөл юм. Энэхүү айлчлал нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулахад Энэтхэгийн Засгийн газраас өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Энэтхэг-Монголын найрамдлын тод жишээ болох юм.
2. Төлөөлөгчид 2025 оны 5-р сарын 14-ний өдөр бүтээн байгуулалтын явцтай танилцаж, "Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Доктор Д.Алтанцэцэг, барилгын компаниудын удирдлага болон Инженерс Индиа Лимитед мөн “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн компанийн инженерүүдтэй хянан хэлэлцэх уулзалт хийв. Төлөөлөгчдийн зүгээс төслийг 2027 оны эцэст ашиглалтад оруулахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг зөвлөлөө. Төслийн эхний багц ажлууд буюу EPC-I хэдийнээ дуусаж, ашиглалтад орсонд сэтгэл хангалуун байгаагаа тэд илэрхийлэв. Мөн Төлөөлөгчид Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг хүлээн авч уулзлаа.
3. 2025 оны 5-р сарын 15-ны өдөр Төлөөлөгчид Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан нартай Төрийн ордонд уулзаж, Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцлээ. Талууд төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахад хүчин чармайлт гарган, бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан нотлов.
4. Мөн Төлөөлөгчид 2025 оны 5-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн Бичгийн Дарга А.Бямбажаргалтай Төрийн ордонд уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Нарийн Бичгийн Дарга А.Бямбажаргал Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хугацаанд нь дуусгахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
5. 2025 оны 5-р сарын 15-ны өдөр Төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад Бодлогын Зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн Бодлогын Зөвлөх Б.Даваадалай нартай уулзаж, ногоон эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл г.м. олон асуудлыг хэлэлцлээ.
6. Монголын тал Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд БНЭУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Мөн Энэтхэгийн тал энэхүү айлчлалын үеэр төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв.
2025 оны 5-р сарын 16-ны өдөр
* * *
Embassy of India
Ulaanbaatar
***
16 May 2025
Press Release
High Level delegation from Government of India visits Mongolia to see the progress of the Oil Refinery Project
A High Level Government of India delegation led by Shri Anurag Agarwal, Special Secretary & Financial Advisor of the Ministry of External Affairs including senior officers from Ministry of External Affairs, Ministry of Finance, Ministry of Petroleum and Natural Gas, Chairman & Managing Director of the Engineers India Limited and Managing Director of the Export-Import Bank of India visited Mongolia from 12-15 May 2025 to review the progress of the construction of the Oil Refinery Project with a soft Line of Credit of 1.7 billion USD from India at the Dornogobi Province in Mongolia. The Oil Refinery Project is Government of India's single largest soft Line of Credit project globally. The visit of the Indian delegation symbolizes the high level of the importance given by the Government of India in the successful completion of the construction of the Oil Refinery Project. Once completed, the Project will be shining example of India-Mongolia friendship.
2. The delegation visited the construction site on 14 May 2025 and held a comprehensive review meeting with the Executive Director of the Mongol Refinery Dr. D. Altantsetseg, the top management of the construction companies, Engineers of the Engineers India Limited and Mongol Refinery. The delegation advised that all necessary actions must be taken to complete the Project in time well before end of 2027. The delegation expressed satisfaction that the EPC-I work has been already completed and commissioned. Separately, the delegation met with HE Mr. O. Batjargal, the Governor of Dornogobi Province.
3. On 15 May 2025, the delegation had a joint meeting with HE Mr B. Javkhlan, Minister of Finance and HE Mr Ts. Tuvaan, Minister of Industry and Mineral Resources at the State Palace and discussed various issues relating to the ongoing Government of India Project and mutual cooperation. Both Indian and Mongolian side expressed their commitment to expeditiously complete the Project.
4. On 15 May 2025, the delegation also met with HE Mr. A. Byambajargal, Secretary, National Security Council of Mongolia at the State Palace and discussed various issues of mutual interest. Mr Byambajargal extended all support for the early completion of the Project.
5. On 15 May 2025, the delegation also met with Mr. E. Odbayar Foreign Policy Advisor to President of Mongolia and Mr. B. Davaadalai, Advisor to the President of Mongolia on Economic Policy. Both sides discussed various issues with respect to cooperation in the field of green energy and timely completion of the Project.
6. The Mongolian side thanked the Government of India for extending its support in the building of the Oil Refinery Project. The Indian side conveyed its thanks for the warm hospitality extended to the delegation during the visit.
16 May 2025