PRESS RELEASE
Ulaanbaatar, Mongolia | 05 March 2026
India–Mongolia Technology, Innovation & Digital Partnership Promotion Seminar Held via Video Conference
The Embassy of India in Ulaanbaatar organized the India–Mongolia Technology, Innovation & Digital Partnership Promotion Seminar via video conference on 05th March 2026, bringing together government representatives, technology experts, academic institutions, and private sector leaders from India and Mongolia. The representatives of the Embassy of Mongolia to India, the Embassy of Mongolia in India gave remarks while Federation of Indian Chambers of Commerce and Industry, Indian Institute of Technology, Kanpur, Engineers India Limited, Apollo Hospitals, Mongolia India Business Council, E-Mongolia Academy and IT Park Mongolia gave presentations.
- The seminar aimed to strengthen bilateral cooperation in key areas including technology, innovation, digital transformation, renewable energy, smart infrastructure, healthcare technologies, and ICT development.
- In his remarks, H.E. Mr Atul Malhari Gotsurve, Ambassador of India to Mongolia, highlighted the growing strategic partnership between India and Mongolia and emphasized the importance of expanding collaboration in technology, innovation, and digital development. He emphasized the vision of Hon’ble Prime Minister Shri Narendra Modi to promote 3Ts – Trade, Tourism and Technology. He mentioned that India and Mongolia are lands of opportunities for in the technological sector. H.E. Mr. Atul Malhari Gotsurve, also highlighted India’s growing leadership in emerging technologies and referred to the India AI Impact Summit 2026 held in New Delhi. The global summit, organized under the India AI Mission and hosted at Bharat Mandapam in February 2026, brought together governments, industry leaders, international organizations, and technology experts to discuss the responsible development and application of artificial intelligence. He noted that the summit reflects India’s commitment to advancing inclusive, responsible, and development-oriented AI, while promoting international collaboration in digital innovation and emerging technologies.
- Minister-Counselor of Embassy of Mongolia in India, Dr. Ulziit Luvsanjav, also addressed the seminar and underscored the strong potential for deeper cooperation between the two countries in innovation-driven sectors and emerging technologies.
- The seminar featured presentations from leading institutions and companies from both countries. Industry and academic experts also shared insights on various areas of innovation. The Federation of Indian Chambers of Commerce and Industry discussed Industry 4.0 and private sector engagement in innovation partnerships. The Indian Institute of Technology Kanpur highlighted the importance of solar-based solutions for sustainable development. Engineers India Limited presented smart industrial infrastructure and engineering solutions, while Apollo Hospitals discussed telemedicine, digital health systems, and medical technology innovation. The Mongolia-India Business Council spoke about facilitating technology investment and partnerships between businesses in the two countries. Representatives from E-Mongolia Academy and IT Park Mongolia highlighted Mongolia’s progress in digital public services, e-governance systems, and the growing ICT startup ecosystem.
- As noted by His Excellency Atul Malhari Gotsurve, Ambassador of India to Mongolia, during his closing remarks, the discussions highlighted several promising areas for deeper cooperation between India and Mongolia. These include collaboration in industrial development such as steel production and mining processing technologies, which are important for Mongolia’s value-added resource sector. The Ambassador also emphasized the growing role of advanced healthcare innovations, including treatment technologies for complex tumors and hematological malignancies, as well as emerging solutions such as robotic surgery and CAR-T cell therapy. Furthermore, he underscored the importance of digital transformation through strengthening digital literacy and improving accessibility of technology for all citizens, including persons with disabilities. Mongolia’s progress in digital public services and e-governance systems, along with the development of its ICT industry and startup ecosystem, offers strong potential for collaboration with Indian institutions and technology companies. Looking ahead, the Ambassador highlighted that areas such as digital infrastructure, data centers, and data management will play an increasingly important role in supporting the digital economies of both countries and expanding future partnerships.
05.03.2026
Ulaanbaatar, Mongolia
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Улаанбаатар хот, Монгол Улс | 2026 оны 3 дүгээр сарын 05
Энэтхэг–Монголын Технологи, Инновац ба Дижитал Түншлэлийг Дэмжих Семинар цахимаар зохион байгуулагдав
Улаанбаатар дахь Энэтхэг Улсын Элчин сайдын яам нь 2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Энэтхэг–Монголын Технологи, Инновац ба Дижитал Түншлэлийг Дэмжих Семинар”-ыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Энэтхэг болон Монгол Улсын байгууллагын төлөөлөл, технологийн салбарын мэргэжилтнүүд, эрдмийн байгууллагууд болон хувийн хэвшлийн удирдлагууд оролцов. Семинарт Энэтхэг Улсын элчин сайдын яам, Монгол Улсын элчин сайдын яамны төлөөлөл үг хэлж Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо, Энэтхэгийн Технологийн хүрээлэн Канпур, Индиана Инженерс Лимитед, Аполло эмнэлэг, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл, “E-Mongolia” академи болон “IT Park”-н төлөөлөгчид илтгэл тавилаа.
- Тус семинар нь технологи, инновац, дижитал шилжилт, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг дэд бүтэц, эрүүл мэндийн технологи болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв.
- Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Гоцурве өөрийн илтгэлдээ, Энэтхэг–Монголын стратегийн түншлэл эрчимтэй хөгжиж байгааг онцолж, технологи, инновац болон дижитал хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Тэрээр Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн дэвшүүлсэн 3T буюу Худалдаа (Trade), Аялал жуулчлал (Tourism), Технологи (Technology)-ийг хөгжүүлэх алсын харааг онцлон дурдсан юм. Мөн Энэтхэг болон Монгол Улс технологийн салбарт өргөн хэмжээний боломжтой орнууд болохыг тэмдэглэв. Элчин сайд мөн Энэтхэг улс шинэ, дэвшилтэт технологийн салбарт манлайлагч байр суурь эзэлж байгааг онцолж, 2026 оны 2 дугаар сард Шинэ Дели хотноо болсон “Энэтхэгийн хиймэл оюун ухааны нөлөөллийн дээд хэмжээний уулзалт 2026”-ийг дурдлаа. Энэтхэгийн хиймэл оюун ухааны эрхэм зорилгын хүрээнд зохион байгуулагдаж, Бхарат Мандапам төвд болсон уг дэлхийн хэмжээний уулзалтад засгийн газар, аж үйлдвэрийн салбарын удирдагчид, олон улсын байгууллага болон технологийн мэргэжилтнүүд оролцож, хиймэл оюуны хариуцлагатай хөгжүүлэлт, хэрэглээний талаар хэлэлцсэн. Энэ нь хүртээмжтэй, хариуцлагатай, хөгжилд чиглэсэн хиймэл оюуныг хөгжүүлэхийн зэрэгцээ дижитал инновац болон шинэ технологийн салбар дахь олон улсын хамтын ажиллагааг дэмжих Энэтхэг улсын зорилтыг илэрхийлж байгааг тэрээр онцлов.
- Мөн семинарт Энэтхэг улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Сайд-зөвлөх Лувсанжавын Өлзийт оролцож, инновацад суурилсан салбарууд болон шинэ технологийн чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
- Семинарын үеэр хоёр улсын тэргүүлэх байгууллага, компаниуд илтгэл тавьж, инновацын олон чиглэлээр санал, туршлагаа хуваалцлаа. Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо нь Аж үйлдвэрлэл 4.0 болон хувийн хэвшлийн оролцоотой инновацын түншлэлийн талаар танилцуулга хийв. Энэтхэгийн Технологийн хүрээлэн Канпур тогтвортой хөгжлийг дэмжих нарны эрчим хүчний шийдлүүдийн ач холбогдлыг онцоллоо. Индиана Инженерс Лимитед ухаалаг үйлдвэрийн дэд бүтэц, инженерийн шийдлүүдийг танилцуулсан бол Аполло эмнэлэг теле-медицин, дижитал эрүүл мэндийн систем болон эмнэлгийн технологийн инновацын талаар мэдээлэл өглөө. Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл хоёр улсын бизнесийн байгууллагуудын хооронд технологийн хөрөнгө оруулалт, түншлэлийг дэмжих боломжийн талаар танилцуулсан. Харин “E-Mongolia” академи болон “IT Park”-н төлөөлөгчид Монгол Улсын дижитал төрийн үйлчилгээ, цахим засаглалын систем, мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийн старт-ап экосистемийн хөгжлийг танилцуулав.
- Арга хэмжээний хаалтын үеэр Элчин сайд Атул Малхари Гоцурве хэлэхдээ, семинарын хэлэлцүүлгүүд Энэтхэг болон Монгол Улсын хооронд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон ирээдүйтэй салбаруудыг тодорхойлсон гэдгийг онцлов. Үүнд ган үйлдвэрлэл, уул уурхайн баяжуулалт зэрэг үйлдвэрлэлийн салбарын технологийн хамтын ажиллагаа багтаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нэмүү өртөг шингэсэн ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хавдрын нарийн төвөгтэй эмчилгээ, цусны хорт хавдрын эмчилгээний технологи зэрэг дэвшилтэт эрүүл мэндийн инновацууд, мөн робот мэс засал болон CAR-T эсийн эмчилгээ зэрэг шинэ шийдлүүдийн ач холбогдлыг хэллээ. Үүнээс гадна дижитал шилжилтийг дэмжих хүрээнд дижитал боловсролыг нэмэгдүүлэх, технологийн хүртээмжийг бүх иргэдэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох шаардлагатайг тэмдэглэв. Монгол Улсын дижитал төрийн үйлчилгээ, цахим засаглалын системийн хөгжил, мөн мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар болон старт-ап экосистемийн өсөлт нь Энэтхэгийн байгууллага, технологийн компаниудтай хамтран ажиллах өргөн боломжийг бүрдүүлж байгааг дурдлаа. Цаашид дижитал дэд бүтэц, дата төвүүд, өгөгдлийн менежмент зэрэг чиглэлүүд нь хоёр улсын дижитал эдийн засгийг дэмжих, ирээдүйн түншлэлийг өргөжүүлэхэд улам чухал үүрэг гүйцэтгэхийг тэрээр онцлон тэмдэглэв.
2026.03.05
Улаанбаатар хот, Монгол улс
