
Embassy of India
Ulaanbaatar
****
PRESS RELEASE
India–Mongolia Tourism Promotion Workshop
The Embassy of India in Ulaanbaatar organized the India–Mongolia Tourism Promotion Workshop on 22 December 2025 at the Embassy, with a view to strengthen bilateral cooperation in the tourism sector and promoting people-to-people connect between India and Mongolia.
2. The Workshop was inaugurated by H.E. Mr. Atul Malhari Gotsurve, Ambassador of India to Mongolia, who highlighted tourism as an important pillar of the India–Mongolia Strategic Partnership. Ambassador mentioned that physical visas are issued by both countries on gratis basis. E-visas from India are on gratis basis and e-visas by Mongolia are at a nominal service fee of 5 USD and which are available in 3 days. He added that all stakeholders for the promotion of tourism are participating in the Workshop. H.E. Mr. D. Ganbold, Ambassador of Mongolia to India, in his remarks, emphasized the need for direct air connectivity and institutional cooperation to promote two-way tourism. . The Workshop was organised in Hybrid mode. Participants from India participated via VC while the participants from Mongolia were physically present.
3. Presentations were made by the Mongolia Tourism Organization, Hunnu Air (Mongolian Airline Company), and the Mongolian–Indian Business Council, outlining Mongolia’s tourism potential, air connectivity options, and avenues for private sector collaboration. Indian stakeholders, including the Indian Association of Tour Operators (IATO), Apollo Hospitals, and the Confederation of Indian Industry (CII), highlighted opportunities in leisure, business, religious, medical and winter tourism as well as the scope for expanding industry-to-industry cooperation.
4. An interactive question-and-answer session followed, during which participants exchanged views on practical measures to enhance tourism flows between the two countries.
5. The Workshop concluded with closing remarks by the Ambassador of India, reaffirming India’s commitment to working closely with Mongolian counterparts to further strengthen bilateral tourism cooperation. The event witnessed participation from tourism authorities, airlines, business associations, tour operators, and other stakeholders from both countries.
22.12.2025
Ulaanbaatar, Mongolia
Энэтхэг улсын Элчин сайдын яам
Улаанбаатар
***
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
Энэтхэг–Монголын Аялал жуулчлалыг дэмжих уулзалт, семинар
Энэтхэг Улсын Элчин сайдын яам 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Элчин сайдын яаманд “Энэтхэг–Монголын Аялал жуулчлалыг дэмжих уулзалт, семинар”-ыг зохион байгуулж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх зорилго тавин зохион байгууллаа.
2. Уулзалт, семинарыг Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве нээж үг хэлэхдээ аялал жуулчлал нь Энэтхэг–Монголын Стратегийн түншлэлийн чухал тулгуур багана болохыг онцлов. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд биет визийг үнэ төлбөргүй олгож байгааг Элчин сайд дурдаж Энэтхэгийн цахим визийг үнэ төлбөргүй харин Монгол Улсын цахим виз нь 5 ам.долларын үйлчилгээний хураамжийг төлж 3 хоногийн дотор авах боломжтой байгааг хэллээ. Тус арга хэмжээнд аялал жуулчлалыг дэмжих холбогдох бүхий байгууллагууд оролцож байна гэж тэрээр нэмж хэлэв. Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Д. Ганболд хоёр улсын хоорондын аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд шууд холболт буюу нислэг, институтийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Семинарыг Hybrid горимоор зохион байгуулсан бөгөөд Энэтхэгийн оролцогчид онлайнаар харин Монголын оролцогчид биечлэн хүрэлцэн ирж оролцжээ.
3.Семинарын үеэр Монголын Аялал Жуулчлалын Байгууллага, Монголын агаарын тээврийн компани болох Хүннү Эйр болон Монгол–Энэтхэгийн Бизнесийн Зөвлөлөөс Монгол Улсын аялал жуулчлалын боломж, агаарын тээврийн чиглэлүүд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломжуудын талаар танилцуулга хийв. Энэтхэгийн талаас Энэтхэгийн Аялал Жуулчлалын Операторуудын Холбоо, Аполло эмнэлэг, Энэтхэгийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбооны төлөөлөгчид бизнесийн, шашны, эрүүл мэндийн болон өвлийн аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
4. Үүний дараа оролцогчид аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх бодит арга хэмжээний талаар хэлэлцсэн асуулт - хариултын нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
5. Семинар Энэтхэгийн Элчин сайдын хаалтын үгээр өндөрлөж, хоёр улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд Энэтхэг Улс тууштай хамтран ажиллах бэлэн байгааг дахин нотлов. Арга хэмжээнд аялал жуулчлалын байгууллага, агаарын тээвэр, бизнесийн холбоо, тур оператор болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид өргөнөөр оролцов.
2025.12.22
Улаанбаатар хот, Монгол улс