Энэтхэгийн Элчин Сайдын Яам
Улаанбаатар хот
***
2026 оны 5-р сарын 28-ны өдөр
Хэвлэлийн мэдээ
Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Соёлын яамны харьяа Энэтхэгийн Үндэсний музей Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар болон Шри Ланкийн Махабодхи нийгэмлэгтэй хамтран Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун рэнсрэлүүдийг 2026 оны 5-р сарын 31-нээс эхлэн 10 хоногийн турш Гандантэгчэнлин хийд дээр залах гэж байна.
- 2025 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди энэхүү арга хэмжээний талаар зарласан юм. Энэтхэг, Монгол хоёр Буддын шашнаар холбогдсон соёл иргэншлийн өнө эртний хэлхээ холбоотой Стратегийн түншүүд бөгөөд оюун санааны ахан дүүс юм. Дээрх өдрүүдэд Монголын Бурхны шашинтнууд, сүсэгтэн олон Бурхан багшийн хоёр их шавийн рэснрэлд хүндэтгэл үзүүлэх боломж тохиох юм.
- Эдгээр ариун рэнсрэлүүдийг зөвхөн Тайландад 2024 онд залж байсан бол харин одоо Монголд авчирч залах гэж байгаа нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэх нь зүйтэй. 2022 оны 6-р сард Монгол Улсад Бурхан Буддагийн ариун рэнсрэлийг залсан нь мартагдашгүй үйл явдал болсон билээ.
- Ариун рэнсрэлүүд нь ёслол болон хамгаалалтын хувьд Төрийн Тэргүүний статустай байдаг. Ариун рэнсрэлүүд 2026 оны 5-р сарын 30-ны өдрийн 14:00 цагт Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт газардах төлөвлөгөөтэй байна. Энэтхэгийн Ассам мужийн Захирагч Эрхэмсэг ноён Лакшман Прасад Ачарья тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид дагалдан ирэх юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг болон Шри Ланкийн удирдах албан тушаалтнууд, нэр хүндтэй лам нар (нийт төлөөлөгчдийн тоо ойролцоогоор 45) багтаж байгаа юм. Олон улсын Буддын шашны холбоо энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна.
- Энэ үеэр Энэтхэгийн Үндэсний музей болон Олон улсын Буддын шашны холбоо хамтран Буддын шашны тухай тусгай үзэсгэлэн зохион байгуулна.
- Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэг мужийн Захирагч тэргүүтэй төлөөлөгчдийн хамт 2026 оны 5-р сарын 30-нд ирж 2026 оны 6-р сарын 3-нд буцна. Энэтхэгийн Агаарын Хүчний өөр нэг тусгай нислэг 2026 оны 6-р сарын 8-нд Энэтхэгийн өөр бүрэлдэхүүнтэй өндөр түвшний төлөөлөгчдийн хамт ирж, 2026 оны 6-р сарын 10-нд Ариун рэнсрэлүүдийн хамт Энэтхэг рүү буцах юм.
- Монгол Улсын Засгийн газар Ариун рэнсрэлүүдийг ёслол төгөлдөр залахад бүхий л талын дэмжлэг үзүүлсээр байна. Ариун рэнсрэлүүдийн өндөр дээд статустай нийцүүлэн Гандантэгчэнлин хийдийн зүгээс шашны талын бүхий л ажлыг хариуцан ажиллаж байна. Монголын өнцөг булан бүрээс сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлэхээр ирэх юм.
- Ариун рэнсрэлүүдийг залж байгаа энэхүү үйл явдал Энэтхэг, Монголын оюун санааны холбоог улам бэхжүүлэх нь дамжиггүй.
Улаанбаатар хот
2026 оны 5-р сарын 28-ны өдөр
Embassy of India
Ulaanbaatar
***
28 May 2026
Press Release
At the request of the Gandan Tegchenling Monastery, the National Museum of India under the Ministry of Culture in association with the Government of Madhya Pradesh, India; Mahabodhi Society of Sri Lanka would be bringing the Holy Relics of the Lord Buddha’s two Chief Disciples Arhant Sariputra and Arhant Maudgalyayana for exposition at the esteemed Gandan Tegchenling Monastery for 10-days starting from 31 May 2026 on the auspicious occasion of Mongolian Buddha Purnima.
- The exposition was announced by HE Mr Narendra Modi, Prime Minister of India during the State Visit of President of Mongolia, HE Mr Khurelsukh Ukhnaa to India in October 2025. India and Mongolia are Strategic Partners and Spiritual Siblings with deep civilization linkages due to Buddhism. In this context, the exposition is a good opportunity for the followers of Buddhism in Mongolia to pay their tributes to the Relics of Lord Buddha’s two Chief Disciples.
- It may be noted that these Relics till date have gone to only one country i.e. Thailand in 2024 and hence the exposition in Mongolia has special significance. It may be recalled that the exposition of the Holy Relics of Lord Buddha in Mongolia in June 2022 was a highly successful and memorable event.
- The Holy Relics enjoy the status of the Head of State in terms of Protocol and security. The Holy Relics are tentatively scheduled to arrive in Ulaanbaatar by an Indian Air Force Special Flight on 30 May 2026 at 1400 hrs accompanied by a high level delegation led by HE Mr Lakshman Prasad Acharya, Governor of Assam, India. The delegation includes Senior Officers and reputed monks from India and Sri Lanka (total number of delegates approx 45). The International Buddhist Confederation is also actively involved in the organisation of this important exposition.
- On the sidelines of the Exposition, the National Museum of India and International Buddhist Confederation would be organising a special exhibition on Buddhism.
- The Indian Air Force Special Flight arriving on 30 May 2026 will leave along with the Governor’s delegation on 03 June 2026. One more Indian Air Force Special Flight will arrive on 08 June 2026 along with the delegation led by a senior dignitary from India and will leave for India on 10 June 2026 along with the Holy Relics.
- The Government of Mongolia is extending the necessary support for the exposition of the Holy Relics. The Gandan Tegchenling Monastery is looking after the religious aspects of the exposition commensurate with the special high status of the Relics. Devotees from all over Mongolia will visit the Monastery to pay their tributes.
- The exposition of the Holy Relics will further strengthen the existing spiritual bond between India and Mongolia.
Ulaanbaatar, 28 May 2026