Embassy of India, Ulaanbaatar, Mongolia
Press Releases Press Releases

External Affairs Minister, Dr. S. Jaishankar’s official visit to Mongolia from 22-23 June 2026

Official Emblem of Embassy of India

Embassy of India
Ulaanbaatar
****

Press Release

External Affairs Minister, Dr. S. Jaishankar’s official visit to Mongolia from 22-23 June 2026

External Affairs Minister, Dr. S. Jaishankar, paid an official visit to Mongolia from 22-23 June 2026 at the invitation of H.E. Ms. B. Battsetseg, Minister of Foreign Affairs of Mongolia.

  1. During the visit, EAM held talks with Foreign Minister H.E. Ms. B. Battsetseg and Minister and Chief of Cabinet Secretariat H.E. Mr. B. Enkhbayar. He called on H.E. Khurelsukh U, President of Mongolia, H.E. Mr. S. Byambatsogt, Speaker of the State Great Khural (Parliament) of Mongolia. He also met H.E. Mr. L Enkh-Amgalan, Minister of Education.
  1. During the visit, EAM reviewed the progress in bilateral relations since the State Visit of H.E. Mr. U. Khurelsukh, President of Mongolia, to India in October 2025, and discussed potential areas for future collaboration to further expand India-Mongolia Strategic Partnership.
  1. The discussions covered cooperation in development partnership, trade, education, culture, capacity building, supply chains, mining and critical minerals, defence, air connectivity, and people-to-people ties. During the talks both sides also exchanged views on regional and global issues of mutual interest.
  1. EAM visited the construction site of the India-assisted Oil Refinery Project in Altanshiree, Dornogovi province, accompanied by Mongolian Foreign Minister H.E. Ms. B. Battsetseg and Minister of Industry and Mineral Resources, H.E. Mr. Damdinnyam Gongor and was briefed on its progress. He also visited the Gandantegchinlen Monastery in Ulaanbaatar.

Ulaanbaatar
June 23, 2026

Official Emblem of Embassy of India

Энэтхэг Улсын Элчин сайдын яам
Улаанбаатар хот
****

Хэвлэлийн мэдээ

Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С. Жайшанкарын 2026 оны 06-р сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд доктор С.Жайшанкар 2026 оны 06 дугаар сарын 22-ноос 23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

  1. Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд доктор С.Жайшанкар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нартай албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нарт бараалхсан бөгөөд Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзав.
  1. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 10 дугаар сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын дараах хоёр талын харилцааны ахиц дэвшлийг дүгнэн хэлэлцэж, Энэтхэг-Монголын Стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэх ирээдүйн хамтын ажиллагааны боломжит салбаруудын талаар санал солилцов.
  1. Уулзалтын явцад цаашдын түншлэлийн хөгжил, худалдаа, боловсрол, соёл, ур чадварыг дээшлүүлэх, ханган нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах, уул уурхай болон стратегийн чухал ашигт малтмал, батлан хамгаалах, агаарын тээврийн харилцаа, мөн олон нийтийн харилцааг идэвхжүүлэх зэрэг салбаруудын хамтын ажиллагааг хөндөн хэлэлцлээ. Уулзалтын үеэр хоёр талд ач холбогдолтой бүс нутаг болон олон улсын тулгамдсан асуудлаар мөн санал солилцов.
  1. Гадаад хэргийн сайд доктор С.Жайшанкар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын хамт Энэтхэг Улсын тусламжаар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын явцтай танилцаж, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл сонслоо. Түүнчлэн тэрээр Улаанбаатар хот дахь Гандантэгчилэн хийдэд зочлов.

Улаанбаатар хот
2026 оны 06-р сарын 23-ны өдөр

Press release image

Press release image

Press release image